Товч танилцуулга

Мэдэгдэл: Энэхүү баримт бичиг нь анх англи хэл дээр бичигдсэн whitepaper-ийн түлхүүр хэсгүүдийн орчуулга бөгөөд орчуулгын явцад зөрүүтэй ойлголт төрүүлэхүйц алдаа гарсан байж болзошгүйг анхаарна уу.

SURGE-ийн дэмжлэг үзүүлэх төсөл болох Баруун Моногол Энержи компанийн цахилгаан станц (“SURGE төслийн цахилгаан станц”) нь Монгол Улсад баригдах бөгөөд Монголчуудыг цахилгаан эрчим хүчээр хангах юм. Тиймээс бид энэ төслийг Монголд эхлүүлэхээр сонгосон бөгөөд Монголын крипто болон крипто бус нийгэмлэгийн идэвхтэй оролцоог эрэлхийлсэн.

Төслийн тодорхойлолт

Surge бол блокчэйн технологид суурилсан төвлөрсөн бус цахилгаан арилжааны платформ юм. Арилжаалагдах цахилгаан эрчим хүчийг Улаанбаатар хотоос 1016 км-ийн зайд, Монгол Улсын баруун хойд бүсэд орших Увс аймгийн Бөхмөрөн суманд байрлах “Баруун Монгол Энержи” компанийн 60 МВт-ын хүчин чадалтай нүүрсний цахилгаан станцаас гаргана. (Surge төслийн цахилгаан станцын талаар дэлгэрэнгүй мэдээллийг доороос үзнэ үү).

Surge нь хэрэглэгчээс хэрэглэгчид (P2P) цахилгаан эрчим хүчний арилжааны платформын хүрээнд цахилгаан эрчим хүчний арилжааг хялбарлахын тулд бид өөрсдийн уугуул токен WATT-ийг боловсруулсан. Surge нь бүс нутаг, худалдаа, аж үйлдвэрийг өсөлтийг тогтвортой эрчим хүчний эх үүсвэрээр дэмжих зорилготой. Цахилгаан нь алт, мөнгө болон бусад эдийн засгийн үйлдвэрлэлийн хүчин зүйлүүдийн нэгэн адил үнэ цэнэтэй бүтээгдэхүүн бөгөөд бидний амьдралын бүхий л салбарт нөлөөлдөг; цахилгаан нь бидний гэр, ажлын байр гэх мэтийг тэтгэхэд ашиглагддаг.

Үйлдвэрлэсэн цахилгаан түүнд тулгуурласан токен, тэгш хүртээмжтэй цахилгаан эрчим хүчний зах зээлийг бий болгох боломжийг олгоно (блокчэйн дээр суурилсан хэрэглэгчээс хэрэглэгчидэдийн хооронд цахилгаан эрчим хүчний худалдааны платформ).

WATT токены эдийн засаг

Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх дэд бүтцийг сайжруулах, цаашлаад худалдааны зах зээлийн төвлөрлийг сааруулах зорилгоор Surge төслийг эхлүүлсэн бөгөөд цахилгаан эрчим хүчийг токенжүүлэх замаар илүү хялбар, өргөн цар хүрээтэйгээр ашиглах боломжийг олгосон. WATT токен нь цахилгаан станцаас гарсан физик эрчим хүчээр баталгаажих бөгөөд түүний хэрэглээ нь эсэргээрээ дижитал токеныг цахилгаан болгон хувиргах боломжийг олгодог.

WATT токен

WATT токен нь цахилгаантай холбоотой хэрэглээний токен бөгөөд Surge цахилгаан станцаас эхлээд Surge-ийн бүх тэжээлийн эх үүсвэрээс үйлдвэрлэх биет цахилгаан эрчим хүчийг илэрхийлдэг. Энэхүү токеныг төвлөрсөн болон төвлөрсөн бус дижитал хөрөнгийн биржид байршуулж, санхүүгийн хүртээмжийг дэмжиж, хэрэглэгчээс хэрэглэгчийн (P2P) төлбөр, стекинг, гинжин хэлхээний гүүр (cross-chain bridging) зэрэг өргөн хүрээний төвлөрсөн бус (DeFi) төвтэй функцуудыг харуулах болно.

WATT токенын нийт нийлүүлэлтийг Surge цахилгаан станцын эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадлаар тодорхойлох бөгөөд энэ нь 60 МВт юм. WATT токен бүр WATT-ын 1/10 цахилгаан эрчим хүчийг төлөөлдөг тул нийлбэр дүнгээр 600,000,000 WATT токеныг токен үүсгэх арга хэмжээнд гарна.

Стэйблкойн: wUSD

Алгоримтын стэйблкойн wUSD нь цахилгаан станцаас гарсан эрчим хүчийг WATT зах зээлийн талбараар дамжуулан арилжаалахад ашиглагдана (“WATT зах зээлийн талбар” хэсгийг үзнэ үү). wUSD нь нэг ам.доллар (USD)-той 1:1 ханшид тогтвортой байх бөгөөд дижитал хөрөнгийн үнийн хэлбэлзэлээс хамаарч худалдан авах чадамж буурахаас сэргийлэх зориулалттай юм.

wUSD-ийг шинээр олборлох/үйлдвэрлэхийн тулд (минт хийхэд) хэрэглэгчдээс WATT токеныг wUSD-тэй 6:1 хүртэлх харьцаатай (C-ratio)-д байрьцаалахыг шаарддаг. WATT болон wUSD хоорондоо симбиотик хамааралтай бөгөөд WATT нь wUSD-ийг шинээр олборлох/үйлдвэрлэхийг (минт хийх) дэмжиж байгаа бол, wUSD нь WATT хэлбэлзэхийн хэрээр C-ratio-оор илэрхийлэгдэх WATT-ийн үнэ цэнийг хадгалж байдаг.

Хэрэв C-ratio харьцаа нь 600%-аас дээш дээш өссөн тохиолдолд хэрэглэгчид W-USD-ийг шинээр олборлож/үйлдвэрлэж (минтлэж) эсвэл түүнтэй дүйцэхүйц WATT токеныг татаж авч болно. Эсрэгээрээ C-ratio нь 600%-аас буурвал, C-ratio-г 600%-д хүртэл эргэн аваачих “устгал”-ын үйл ажиллагааг зарлан, хэрэглэгчид C-ratio-д гарсан уналттай тэнцэхүйц хувийн W-USD-ийг шатаах эсвэл WATT токеныг нэмэх 3 өдрийн хугацаа өгнө. 3 өдрийн дараа хэрэглэгчийн C-ratio нь байх ёстой 600%-аасаа бага байсаар байвал хэрэглэгчийн барьцаалсан WATT токен устгалд орно.

wUSD-ийг Surge төслийн цахилгаан станц баригдаж дууссаж, WATT зах зээлийн талбарын техник хангамж бэлэн болсны дараа нэвтэрнэ. Тодорхой огноог Surge-ийн Telegram коммюнити сувгуудаар зарлах болно.

WATT токены хуваарилалт

WATT зах зээлийн талбар

Цахилгаан эрчим хүчийг худалдаалах зарчим уламжлалт байдлаар хийгддэг бөгөөд тодорхой бүс нутагт цахилгаан эрчим хүчний хуваарилалтын төв, нэг эх үүсвэр болж үйлчилдэг нийтийн аж ахуйн компани буюу цахилгаан станцаар дамжуулсан цахилгаан эрчим хүчний төлбөрийг авдаг. Цахилгаан эрчим хүчний арилжааны доорх загварын дагуу хэрэглэгчдэд эсвэл худалдан авагчдад эрчим хүч худалдаалдаг нэг л үйлдвэрлэгч байдаг.

WATT зах зээлийн талбар нь блокчэйн суурьтай хэрэглэгчээс хэрэглэгчид (P2P) цахилгаан арилжих платформ бөгөөд эрчим хүчний арилжаагаар дамжуулан санхүүгийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх зорилготой. Энэхүү зах зээлийн талбар нь Монгол Улсын засгийн газрын баталгаатай хөнгөлттэй цахилгаан эрчим хүч худалдаалах, токен давхарга нь ил тод, тэгш хүртээмжтэй цахилгаан эрчим хүчний зах зээлийг бүрдүүлэх боломжийг олгоно. Surge төслийн цахилгаан станцаас эхлэн зөвшөөрөлтэй бүх цахилгаан эрчим хүч үйлдвэрлэгчид WATT зах зээлийн талбараар дамжин цахилгаанаа борлуулах боломжтой болно. WATT зах зээлийн оролцогч талууд болох “Мэргэжлийн хэрэглэгчид” “Хэрэглэгчид” нар болно. Мэргэжлийн хэрэглэгчид нь цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэгч, хэрэглэгч (худалдан авагч, борлуулагч ) хоёул байж болох бөгөөд хэрэглэгч зөвхөн худалдан авагч юм.

Зах зээлийн талбар дахь цахилгаан эрчим хүчний худалдаа (худалдан авалт, борлуулалт)-ыг үйлдвэрлэгч хэрэглэгчдийн хооронд шууд буюу хэрэглэгчээс хэрэглэгчид (P2P) буюу зуучлагчгүйгээр зохицуулагдсан. P2P цахилгаан эрчим хүчний худалдаа нь томоохон хэмжээний цахилгаан станцууд болон орон нутгийн эрчим хүч үйлдвэрлэгчид аль алинд нь цахилгаан эрчим хүчийг хэрэглэгчдийн төлөхөд бэлэн байгаа үнээр борлуулах боломжийг олгодог. Цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлж, нар салхи зэрэг олон бие даасан сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлснээр хэрэглэгчид нэг үйлдвэрлэгчээс хамаарахгүй. Энэ нь онцгой нөхцөл байдалд бүс нутгийн эрчим хүч тасалдах үед тэсвэртэй байж, зарим тохиолдолд эрчим хүчний хүртээмжийг сайжруулах боломжтой бөгөөд wUSD ( “Stablecoin: wUSD хэсгээс харна уу.) нь цахилгаан гүйлгээнд ашиглагдах ба валютын ханшийг зах зээлийн эрэлт нийлүүлэтээр тодорхойлно.

Одоогийн зах зээлийн талбарт эрчим хүчээ цахилгаан шугамаар түгээдэг ба WATT нь цахилгаан эрчим хүчний өмчлөлийг баталгаажуулах болон худалдааг хөнгөвчлөх хэрэгсэл юм. Эхлээд Монголын томоохон бүсүүдээр эхэлж, дараа нь олон улсад хүрээгээ тэлэх зорилготой. Surge төслийн цахилгаан станцаас гарсан эрчим хүч болон токены холбоо WATT токен дээр оршино.

Цахилгаан эрчим хүчээ WATT зах зээл дээр бүртгүүлэхээс өмнө бид Surge-ийн цахилгаан станцын барилгын ажил дуусаж эрчим хүч үйлдвэрлэгдсэн байхыг шаардана. Тиймээс зааx зээлийн нээлт нь цахилгаан станцын барилгын ажил дуусах өдөртэй ойр байх болно. Surge-ийн багийнхан WATT зах зээлийн нээлттэй xолбоотой мэдээллийг Surge Телеграм сувгаараа түгээх болно.

Төслийн гол давуу тал

Жинхэнэ үнэ цэн

SURGE нь цахилгаан эрчим хүчээр үнэ цэн нь батлагдаж байгаа. Мөн Монголд бүтээн байгуулж буй цахилгаан станцын төсөл үүнийг дэмжиж байгаа.

Энэ нь хоосон хэрэглээгүй токентой төсөл биш юм.

Бодит хэрэглээ

WATT-ыг цахилгаан эрчим хүч худалдан авах, зарж болно. Тиймээс энэ нь токен ашиглах бодит зах зээлтэй.Энэ нь хүн бүхний хэрэглээ буюу цахилгаан худалдан авах, зарахад хэрэглэгдэж болно. Тиймээс WATT-ийн хэрэглээ нь харьцуулашгүй юм.

Засгийн газрын түншлэл (гадаадын болон дотоодын)

БНСУ-ын Засгийн газар: Хотгор шанагын нүүрсний уурхайг эзэмшигч Korea Coal Corporation-ээс Surge төслийн түүхий эдийг нийлүүлнэ.

Монгол Улсын Засгийн газар: Засгийн газрын эрчим хүчний аюулгүй байдлын бодлогын дагуу Баруун Монгол Энержи компаниар дамжуулан уг цахилгаан станцын борлуулалтын орлого нь 30 жилийн баталгаатай (Эрчим хүч худалдан авах хэлэлцээр).

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар: Зээлийн санхүүжүүлэгч: SinoSure EPC групп: Бээжин Шоуганг (BSIET)

Төсөл нь эрчим хүчний аюулгүй байдлын төлөөх төв болон орон нутгийн засаг захиргааны бүх зорилтыг дэмжиж байгаа тул энэ нь ховор криптовалют болон блокчэйн төсөл бөгөөд засгийн газрын дэмжлэгийг авч байна. Дэлхий даяар үүсээд байгаа эрчим хүчний дэд бүтцийн сорилтыг арилгахын тулд цахилгаан станцуудтай нэмэлт түншлэлийн талаар ярилцаж байна.

Олон улсын биржийн бүртгэл

Бид анхны урьдчилсан захиалгаа хийхээсээ ч урьтаад он дуусахаас өмнө олон улсын топ 50 биржийн 2-т нь Surge-ийг бүртгүүлэх баталгаагаа аваад байна. Монголд нээлттэй захиалга хийснээс хойш хэдхэн долоо хоногийн дотор арилжааны талбар, хөрвөх чадвартай болж олон улсад болно.

Олон улсын маркетинг

SURGE баг нь олон улсын зах зээлд өргөн туршлагатай. Уламжлалт эсвэл сошиал медиа мэдээллийн хэрэгсэл, зах зээлийн харилцаа, нөлөөлөгчдийн сүлжээнд байгаа эсэхээс үл хамааран SURGE баг нь өрсөлдөгчгүй юм. ​

Бизнесийн төлөвлөгөө (Roadmap)

  • WATT токений урьдчилсан захиалга

  • WATT токены анхдагч биржийн арилжаа (IEO) - Монгол

  • WATT токены анхдагч биржийн арилжаа (IEO) - Олон улс

  • Биржийн бүртгэл 1 - Олон улсын (2021 онд багтаж)

  • Цахилгаан станцын санхүүжилтийн техник тайланг эхлүүлэх

  • Биржийн бүртгэл 2 - Олон улс

  • БНСУ-ын Засгийн газартай хамтран ажиллах гэрээ

  • Түншлэлийн мэдэгдэл 1

  • Биржийн бүртгэл 3 - Олон улс

  • Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллах гэрээ

  • Техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг боловсруулж дуусгах

  • Цахилгаан станцын барилгын шинэчлэл Түншлэлийн тухай мэдэгдэл 2

Урьдчилсан захиалгын санал

Санал болгож буй нэгж үнэ: 73 төг (Анхдагч биржийн арилжаа (IEO)-аар зарахаар төлөвлөсөн үнээс 15% хямд)

Санал болгож буй токены тоо: 120,000,000 WАТТ

Санал болгох огноо: 2021 оны 11-р сарын 16-ны өглөөний 11:40 цаг

Захиалгад хамрагдахыг хүсвэл ЭНД дарна уу.

Олон нийтийн нээлттэй захиалгын санал

Санал болгож буй нэгж үнэ: 85 төгрөг

Санал болгож буй токены тоо: 150,000,000 WATT

Санал болгох огноо: 2021 оны 12-р сарын 8-ны лхагва гарагийн өглөөний 11:40 цаг

Захиалгад хамрагдахыг хүсвэл ЭНД дарна уу.

Contact Us

Telegram | Website | Email: pr@surge.codes | Facebook | Medium

Last updated